ӨВӨРХАНГАЙ: Малын халдварт өвчин гарсны улмаас ойн баяр наадмаа хойшлууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-07-08 15:23:48

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Бог малын халдварт мялзан өвчний шинж тэмдэг илэрсний улмаас зарим сум ойн баяр наадмаа хойшлуулж байна.

Тарагт сумын Туяа багийн Бяцхан хүү хэмээх газарт отроор яваа Төгрөг сумын харьяат малчин өрхийн бог малд гоц халдварт мялзан өвчний шинж тэмдэг илэрч шинжилгээгээр батлагджээ. Мөн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг Отрын дэл гэдэг газар зусч байгаа, Баянгол сумын харьяат малчны хотонд дээрх шинж тэмдэг илэрч, лабораториор батлагдсан учраас дээрх хот айлуудын өвчтэй малыг устгах арга хэмжээ авч байна.

Үүний улмаас 7 дугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх байсан Өлзийт сум баяр наадмын үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Гоц халдварт мялзан өвчнөөр хонь, ямаа, бөхөн, хар сүүлт, цагаан зээр, аргаль, янгир зэрэг амьтад өвчилдөг бөгөөд агаар дуслаар болон малын хэвтэр, өтөг бууцаар халдварладаг аж

Холбоотой мэдээ