Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-07-10 13:48:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100,101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн өмнөх өдөр төр, засгийн удирдлагууд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв.



Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны зарлигаар баталсан Төрийн ёслолын журамд зааснаар жил бүрийн 7 дугаар сарын 10-нд төр, засгийн удирдлага жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг ёслолыг зохион байгуулж ирсэн юм.

Цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ёслолд төр, нийгмийн зүтгэлтнүүд, Монгол Улсад суугаа гадаадын улс орнуудын Элчин сайд нар, ЭСЯ-дын төлөөлөгч нар оролцлоо. 


Холбоотой мэдээ