СЭЛЭНГЭ: Хөтөлийн “Цемент Шохой” ТӨҮК үйлдвэрийн үнээр цементээ борлуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-07-20 16:21:23

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотод улсын хэрэгцээний тодорхой хувийг хангах хүчин чадал бүхий цементийн томоохон үйлдвэртэй үйл ажиллагаагаа явуулдаг. Тус Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК-ийн зүгээс “Үнийн өсөлтийн эсрэг” аяныг улсын хэмжээнд өрнүүлээд байна.


Аяны хүрээнд тодорхой цэгүүдэд зах зээлийн үнээс хямд үнээр цемент борлуулж эхэллээ. Тухайлбал Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд нэг уут цементийг 14000 төгрөгөөр борлуулахаар болж эхний захиалагчид цементээ хүлээн авах үйл ажиллагаа боллоо. Үнийн өсөлтийн улмаас тус аймгийн төвд 25000 төгрөгөөр борлуулагдаж байсан цемент ийнхүү үйлдвэрийн үнээрээ борлуулагдах боллоо.


Энэхүү үйл ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж “Энэ аян нь хийж бүтээж байгаа хүн бүхэнд бодит дэмжлэг болно” хэмээн онцлон тэмдэглэж, тус хамт олонд ажлын амжилт хүслээ.


Компанийн удирдлагын зүгээс Сэлэнгэ аймагт Сүхбаатар сумаас гадна Мандал, Сайхан сумдад шинээр цэг байршлыг нээн цементээ бодит үнээр борлуулна гэдгээ  энэ үеэр мэдэгдэв.


Сүхбаатар сумын тухайд “Замилаа Богд” ХХК гэрээт борлуулагчаар ажиллах юм байна. 



Холбоотой мэдээ