Франц улс ард иргэдээ цахилгаан эрчим хүчээ хэмнэхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-07-26 20:09:25

ПАРИС. /Bloomberg/. Цахилгаан эрчим хүчний үнэ өндөр, ОХУ, Украины хооронд зөрчилдөөн үргэлжилсээр байгаа энэ үед Францын Засгийн газар эрчим хүчний хямралын талаар санаа зовниж, ард иргэдээ цахилгаан, эрчим хүчийг хэмнэхийг уриалсан байна.


Мөн тус улсын Засгийн газар Эрчим хүчний аж ахуйн нэгжийг төрийн мэдэлд шилжүүлжээ.


Тус улсын эрчим хүч хэмнэх төлөвлөгөөнд галт тэрэгний буудал болон нисэх онгоцны буудлаас бусад сурталчилгааны самбарын гэрэлтүүлгийг унтраах, агааржуулагч болон халаагч асаалттай үед аж ахуйн нэгжүүд хаалгаа онгойлгохыг хориглох зэрэг багтсан байна.


Эдгээрийг хэрэгжүүлснээр аж ахуйн нэгж эрчим хүчний зардлыг 20 хувиар бууруулах боломжтой юм.


Францын Ерөнхийлөгч Э.Макрон олон нийтэд хандан хэрэглээгээ багасгахыг уриалжээ.


Яг одоо тус улсад шатахууны үнэ нэмэгдэж, эрх баригчдын зүгээс шатахууны татаас олгох талаар хэлэлцэж байна.


Франц улс эрчим хүчний хэрэглээгээ 30 жилийн дотор 40 хувиар, 2023 он гэхэд 10 хувиар бууруулна гэж тус улсын Эрчим хүчний сайд хэлжээ. 

Холбоотой мэдээ