Элчин сайд Х.Кобаяши Япон иргэдийн дурсгалын цогцолборт зочлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши энэ сарын 14-нд гэргийн хамт Улаанбаатар хотын Дамбадаржаа дахь Япон иргэдийн дурсгалын цогцолборт зочлов.
Элчин сайд тус цогцолборт Дэлхийн II дайны дараа эх нутагтаа буцаж чадалгүй Монголд нас барсан япон иргэдийн дурсгалыг хүндэтгэн цэцэг өргөв. Энэхүү дурсгалын цогцолборыг Монголын Улаан загалмай нийгэмлэгийн зүгээс Японы Эрүүл мэнд, хөдөлмөрийн яамтай байгуулсан гэрээний дагуу хадгалалт хамгаалалтыг хангаж ирсэн юм.