Манай 9 жүдочоос сэргээшийн шинжилгээ авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-08-13 14:03:22

Рио-2016 олимпийн наадмын үеэр WADA буюу Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг гэнэтийн шалгалт, сэргээшийн шинжилгээ байнга авсаар байна.

Олимпийн тосгонд байрлаж байгаа албан ёсны албан хаагчид тамирчдын байранд нэвтэрч мандатыг нь шалгаж гэнэтийн байдлаар шинжилгээ авч байна. Урьдчилсан байдлаар хэнээс авахыг нь хэлэхгүйгээр шууд тамирчдын өрөөнд орох, хоолондоо орж байхад нь, тосгон дотор явж байхад гээд ямар ч тохиолдолд шууд дагуулж яван шинжилгээ авч байгаа аж. Монголын жүдочдоос гэхэд тэмцээний өмнө есөн жүдочоос сэргээшийн шинжилгээ авсан хэмээн жүдо бөхийн шигшээ багт эмчээр ажиллаж байгаа эмч П.Бат-Очир ярьсан байна. Уг тодруулгыг Рио-д ажиллаж байгаа Монголын спортын сэтгүүлчдийн холбоо /МССХ/-ны гишүүн, GOGO сайтын сэтгүүлч У.Бадамцэцэг авчээ.

Монголын багийн Риогийн дэвжээнд хүчээ сорьж байгаа 43 тамирчинд эмнэлгийн баг зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа юм.

Дашрамд дуулгахад, Хятадын усан сэлэлтийн тамирчнаас допинг илэрсэн байна. Харин энэ тамирчин үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд В пробонд орохоор болсон ч түүнийг тэмцээнээс хасах магадлал өндөр байгаа юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ