Медалийн тоогоор АНУ тэргүүлсээр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-08-13 16:13:00

Бразил улсын Рио де Жанейро хотноо болж байгаа зуны олимпийн 31 дүгээр наадамд оролцогч 206 улсаас нийт медалийн тоогоор АНУ, БНХАУ, Японы баг тамирчид тэргүүлж байна.

АНУ-ын шигшээ баг 50, БНХАУ-ын шигшээ баг 37, Японы шигшээ 22 медаль хүртээд байгаа юм. Харин олимпийн алтан медалийн хувьд АНУ - 20, БНХАУ - 13, Их Британи - 7 алтан медаль хүртжээ.

Харин Монгол Улсын хувьд жүдо бөхийн төрлөөр нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар 48 дугаар байрт бичигдээд байсан бол өнөө өглөө боксын спортын төрлөөр медальтан тодорсон. Харин дараа дараагийн тулаанд энэ медаль өнгөө хувиргах нь тодорхой. Мөн бокс, чөлөөт бөхийн төрөлд 3-6 медаль хүртэх бүрэн боломжтой.

Д.Өлзий

Холбоотой мэдээ