УИХ-ын ээлжит бус чуулганы үргэлжлэх хугацааг сунгалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-08-26 16:41:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.4, 19.5 дахь хэсгийг үндэслэн өнөөдөр Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы үргэлжлэх хугацааг сунгах тухай захирамж гаргалаа.


Дээрх захирамжаар энэ сарын 22-26-нд товлон зарласан Монгол Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы үргэлжлэх хугацааг энэ сарын 31-ний өдөр болгон сунгалаа.

Холбоотой мэдээ