ХОВД: Шатахууны үнэ сүүлийн саруудад тогтвортой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-08-31 09:58:29

Ховд /МОНЦАМЭ/.  Ховд аймагт одоо шатахууны үнэ ямар байгаа талаар тодрууллаа.

Өнөөдрийн байдлаар тус аймагт дизель түлшний үнэ литр тутамд 3550-3700, А-80 болон АИ-92 бензин литр тутамд 2770-2800 төгрөгийн үнэтэй байна.

Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцууд сүүлийн 1-2 сарын хугацаанд шатахууны үнэд өөрчлөлт оруулаагүй, үнэ харьцангуй тогтворжих хандлага ажиглагдаж байна гэж зарим иргэд хэллээ.

Мөн зарим шатахуун түгээх станц сугалаат хөтөлбөр хэрэгжүүлэх, 150 төгрөгийн хямдралтай урамшуулалт картаар үйлчлэх гэх мэт хэрэглэгчдэд чиглэсэн ажлыг шат дараатай зохион байгуулж байна.   



Холбоотой мэдээ