ДОРНОГОВЬ:Мал эмнэлгийн лабораторийг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-09-01 10:54:20

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд хотод Азийн хөгжлийн банкны 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах” төслийн хүрээнд орчин үеийн дэвшилтэт техник технологи бүхий мал эмнэлгийн лабораторийг ашиглалтад орууллаа.

Мал амьтны халдварт өвчин, түүхий эд бүтээгдэхүүний ариун цэвэр, хор судлал, эмийн үлдэгдэл зэрэг оношилгоо шинжилгээг орон нутагтаа шуурхай гүйцэтгэх боломж бүрдэж байгаа аж.

Мал эмнэлгийн лабораторийн барилгыг “Өгөөмөрөн-Шанд” ХХК гүйцэтгэсэн бөгөөд “Мед Импекс Интернэшнл” ХХК болон “Сүвэн-Уул” ХХК  89 нэр төрлийн 220 ширхэг тоног төхөөрөмжийг угсарч байна.

Мал эмнэлгийн лаборатори ашиглалтад орсноор аймгийн Мал эмнэлэг химийн лаборатори (малын эмийн үлдэгдэл, пестицид), гистологи эмгэг судлал, хор, халдварт өвчин судлал, хөгц мөөгөнцөр судлалын  дөрвөн шинжилгээний тасагтай болж өргөжин, 200 дээжид нэгэн зэрэг шинжилгээг хийх боломжийг бүрдүүлж байгаа гэж албаныхан мэдээлэв.

Холбоотой мэдээ