"Эль Чапо"-гийн хүүг хулгайлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММЕХИКО. /ВВС/. Мексикийн Пуэрто-Вальярта хотын ресторанаас хулгайлагдсан хүмүүсийн дунд хар тамхины зартай наймаачин Хоакин "Эль Чапо" Гусманы хүү байсан гэж албаны хүмүүс мэдэгдэв.
Тэдний мэдээлснээр, “Jalisco New Generation” бүлэглэлийн гишүүд “Sinaloa Cartel” бүлэглэлийн зургаан гишүүнийг хулгайлсан бөгөөд тэдний дунд өдгөө 29 настай Есүс Алфредо Гусман байсан байна.
Одоогийн байдлаар шоронд хоригдож байгаа Эль Чапо “Sinaloa Cartel” бүлэглэлийг хэдэн жилийн турш толгойлж байсан билээ. Харин хүү Есүс Алфредо Гусман тус бүлэглэлийн томоохон гишүүн бөгөөд түүнийг хар тамхины хэргээр АНУ-ын албаны хүмүүс эрэн сурвалжилж байгаа ажээ.
Үүнээс гадна их хэмжээний хар тамхи АНУ руу хууль бусаар нэвтрүүлсэн хэргээр тус улс Эль Чапог шилжүүлэх авах хүсэлтэй байгаа билээ.
Тэрбээр хамгийн чанга дэглэмтэй, өндөр хамгаалалттай шоронгоос 1.6 км урт хонгилоор оргож байсан бөгөөд зургаан сарын дараа буюу өнгөрсөн нэгдүгээр сард дахин баривчлагдсан байна.
Д.Нямтулга