ДОРНОД: Англи улсад суугаа монголчууд 31 мянган ном бэлэглэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-09-20 09:00:57

Дорнод /МОНЦАМЭ/. Англи улсад суугаа монголчууд 31 мянган ном цуглуулж, эх орон руугаа илгээжээ. Англид ажиллаж амьдардаг Э.Эрдэнэчимэг гэх эмэгтэй тэндэх монголчуудаа уриалан "Childrens book" төслийг 2020 оноос эхлүүлсэн байна. Тэд алслагдсан аймаг, сумдад сурч байгаа ЕБС-ийн сурагчдын англи хэлний мэдлэгийг сайжруулахад дэмжлэг үзүүлж, хувь нэмрээ оруулах зорилгоор ийнхүү төсөл санаачилсан аж. Илгээмжээр ирсэн номуудыг аймгуудад хуваарилан хүлээлгэн өгч байгаа юм. Энэ хүрээнд Дорнод аймгийн Нэгдүгээр сургуулийн 1996 оны төгсөгч Б.Болормаа нутаг руугаа 1000 гаруй ном, 20 DVD илгээснийг найз нөхөд нь аймгийн Төв номын санд хүлээлгэж өглөө. 

Сурагчдын англи хэлний мэдлэг чадварыг сайжруулах, сонирхолтой сурах бичиг, ном товхимлоор хангах зорилгоор илгээсэн номуудыг Ерөнхий боловсролын есөн сургуулийн Номын санд хуваарилан өгч сурагчдад хүргэхээр болжээ.  

Холбоотой мэдээ