Хоёр тал Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтад сэтгэл хангалуун байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
batbold.sh@montsame.gov.mn
2022-09-21 18:38:14
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Австралийн Холбооны Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Рио Тинто компанийн Австралийг хариуцсан гүйцэтгэх захирал Келли Паркертай 9 дүгээр сарын 20-нд уулзлаа. 


Уулзалтаар талууд Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто компани хамтран Оюу Толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг амжилттай хэрэгжүүлж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид төслийн хүрээнд харилцан ашигтай, нээлттэй, урт хугацааны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн хүчин чармайлт гарган ажиллахаа нотлов.

Холбоотой мэдээ