ЗАВХАН: Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх хоёр төсөл сонгон шалгаруулалтын шатанд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-09-22 16:13:41

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар нийт 23 аж ахуйн нэгж хүсэлтээ ирүүлжээ.

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлд 1.3 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг 23 аж ахуйн нэгж ирүүлээд байна. Үүнээс 13 аж ахуйн нэгжийн 797.5 сая төгрөгийн зээлийн хүсэлтийг цахим системд баталгаажуулан судалсан. 

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалт нь нийт дөрвөн үе шаттай байдаг. Төслийн сонгон шалгаруулалтын эхний хоёр үе шатны судалгааны дараах байдлаар хоёр төслийн 137 сая төгрөгийн хүсэлт тэнцэж үлдээд байна. Тиймээс Жижиг дунд үйлдвэрийн газрын ажлын хэсгээс хоёр төслийн нарийвчилсан судалгааг хийж, төсөл хэрэгжих бодит байдалтай газар дээр нь очиж танилцлаа.

Өнөөдрийн байдлаар Цагаанхайрхан, Сантмаргаз сумын хоёр аж ахуйн нэгжээс ирүүлсэн, эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулах төслүүд нь гурав дахь үе шат дээрээ хянагдаж байгаа. Төслийг сонгон шалгаруулах урьдчилсан үнэлгээ болон нарийвчилсан үнэлгээгээр эдгээр төслүүд нь 70-аас дээш оноо авсан тохиолдолд аймгийн дэд хорооны хурлаар хэлэлцэгдэж зээл олгогдох юм гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.  

Холбоотой мэдээ