Туялзуур сэлэмчдийн “Намрын сорил” тэмцээн ням гарагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-09-27 16:23:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын туялзуур сэлэмний холбоо /МТСХ/-ны 2022-2023-оны улирлын тэмцээний нэг болох насанд хүрэгчдийн С-зэрэглэлийн “Намрын сорил” тэмцээн 10 дугаар сарын 2-нд Улаанбаатар хотноо болно.

 

Ташрамд дуулгахад, Азийн туялзуур сэлэмний  холбооны Ерөнхий Ассамблей 2022 оны 4 дүгээр сарын 3-нд АНЭУ-ын Дубай хотноо зохион байгуулсан бөгөөд тус хурлаар  АТСХ /FCA/-ны Үндсэн дүрмийг шинээр баталсан юм. Түүнчлэн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлаж, тэмцээн зохион байгуулах эрхийг санал хураалтаар шийдвэрлэсэн.

 

Энэ үеэр МТСХ-ноос 2023 Ази тивийн залуучуудын АШТ-ийг зохион байгуулах шалгаруулалтад оролцож, нийт гишүүдийн олонхийн саналыг авч уг тэмцээнийг өөрийн эх орондоо явуулах эрхийг авсан билээ. 

Холбоотой мэдээ