ОРХОН: Гарааны бизнес эрхлэгчидтэй хөрөнгө оруулагч Река Пай Камат уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-10-03 10:33:52
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран Бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь сэдэвт уулзалт зохион байгууллаа


Уулзалтад урилгаар Цахиурын хөндийн хөрөнгө оруулагч Река Пай Камат оролцож хөрөнгө оруулалт болон хувийн түүхээсээ хуваалцан, бизнес эрхлэхэд тулгамддаг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар мэдээлэл өглөө. 


Тэрээр уулзалтад оролцсон гарааны бизнес сонирхогч, жижиг дунд бизнес эрхлэгчдэд дараах зөвлөмжийг өгсөн юм. Үүнд өөрийн бараа бүтээгдэхүүнээ нийгмийн сүлжээнд сурталчлах ажлыг эрчимжүүлэх, алсын хараагаа зөв тодорхойлох, бизнесээ эхлүүлэхийн тулд зах зээл, гадаад орчны нөлөөллийг судлах хэрэгтэй гэлээ. 

 

Холбоотой мэдээ