Спортын сэтгүүлч, гэрэл зурагчдын баг “Ташкент-2022” ДАШТ-ийг сурвалжилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-03 12:17:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн “Ташкент-2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ийг газар дээрээс нь сурвалжлахаар спортын сэтгүүлч болон гэрэл зурагчдын баг баасан гарагт /2022.09.30/ автомашинаар Узбекистаны нийслэлд хүрэх холын аялалдаа гарлаа.

 

Монголын спортын сэтгүүлчдийн холбоо болон Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны хамтарсан баг автомашинтай Улаанбаатар хотоос гарч Төв аймаг, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн нутгаар дамжин ОХУ, Казахстан, Киргизстан, Узбекистан зэрэг 5 улсаар аялан нийтдээ 9 мянга шахам км замыг туулах юм байна.

 


Энэхүү сурвалжлах аяллын багт Монголын спортын сэтгүүлчдийн холбоо /МССХ/-ны дэд ерөнхийлөгч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин Ч.Ганбат, МССХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, гэрэл зурагчин Д.Нямбилэг, МОНЦАМЭ агентлагийн гэрэл зурагчин Б.Чадраабал нарын 5 сэтгүүлч багтжээ.


 

Узбекистаны Ташкент хотноо 2022 оны 10 дугаар сарын 6-12-нд зохион байгуулах жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д Монгол Улсаас 18 тамирчин хүч, ур чадвараа сорино.

 

Энэ жилийн ДАШТ-д таван тивийн 87 орны 586 жүдоч /эрэгтэй 317, эмэгтэй 269/ хүчээ сорин барилдахаар мэдүүлгээ өгсөн

байна.






Холбоотой мэдээ