Монгол дахь НҮБ-ын хамт олон “Нэг тэрбум мод” хөдөлгөөнд нэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2022-10-03 15:29:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс дахь НҮБ-ын хамт олон Баянзүрх уулын бэлд доройтсон ойг нөхөн сэргээхэд хувь нэмрээ оруулж, мод тарилаа.


2021 онд тохиосон Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойн хүрээнд НҮБ-ын системийн байгууллагуудын хамт олон 2500 орчим мод тарьсан бөгөөд энэ жил дахин нэг га газарт 2500 мод тарих юм.

НҮБ-ын хамт олон Баянзүрх ууланд шинээр мод тарихаас гадна өнгөрсөн жил тарьсан модоо усалж, арчилсан юм.

Устаж, доройтсон ойг нөхөн сэргээж мод тарьсан энэхүү үйлсээрээ НҮБ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан нэг тэрбумаар тоологдох мод тарих үндэсний хөдөлгөөнд зохих хувь нэмрээ оруулж байна.


Холбоотой мэдээ