АРХАНГАЙ: Мод үржүүлгийн газрыг бэхжүүлэхэд тус бүр 20.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ
ТЭРБУМ МОД
Архангай /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд орон нутгийн хөрс, байгаль цаг уурын онцлогт тохирсон үр, тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэх зорилгоор "Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардал"-аас Ихтамир, Цэнхэр, Эрдэнэмандал суман дахь сум дундын ойн ангиудын мод үржүүлгийн газрыг бэхжүүлэхэд тус бүр 20.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна.
Ойн ангиуд мод үржүүлгийн газарт шинээр худаг гаргах, хашаа сэлбэж, өргөтгөх, үрийн нөөцийг бүрдүүлэх, мод үржүүлэхэд ашиглах багаж, тоног төхөөрөмж худалдан авах, тарьц, суулгац ургуулах ажилд зарцуулсан байна.
Үүний үр дүнд мод үржүүлгийн газарт бойжуулж ургуулсан 4.0 мянга гаруй суулгацыг мод тарих аргачлалын хамт төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор хариуцсан сумддаа үнэ төлбөргүй олгохоор болжээ.