СҮХБААТАР: Их эмч Эгүчи Ючихиро Эрдэнэцагаан сумын иргэдэд үзлэг хийж байна

ОРОН НУТАГТ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-10-05 13:02:48

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Гепатитгүй монголчууд төслийн үйл ажиллагааг дэмжиж Японы Сагагийн их сургуулийн профессор, их эмч Эгүчи Ючихиро мэргэжлийн багтайгаа ирж Эрдэнэцагаан сумын иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоог хийж байна. Тэрээр хамгийн алслагдсан гэх үндэслэлээр тус сумыг өөрөө сонгожээ.

Элэгний В, С вирустэй, онош тодруулах шаардлагатай иргэдийг үзлэгт хамруулах бөгөөд  хамрагдвал зохих 40 орчим иргэн тус суманд байгаа аж.


Эгүчи Ючихиро нь Япон улсдаа өөрийн хувийн эмнэлэгтэй бөгөөд элэгний өвчлөлөөр мэргэшсэн эмч юм. Үзлэгийн багаа дөрвөн хүний бүрэлдэхүүнээр бүрдүүлж, эхо, элэгний хатуурал хэмжих аппарат болон шаардлагатай тоног төхөөрөмжөө мөн бэлтгэн иржээ.

Үзлэгийн багийнхан 10 дугаар сарын 7-нд Баруун-Урт суманд ажиллаж төслийн үйл явцтай танилцан, цаашид үзлэгийг хэрхэн илүү үр дүнтэй болгох талаар холбогдох мэргэжлийн хүмүүстэй уулзаж ярилцах аж.

 

Холбоотой мэдээ