ДАРХАН-УУЛ: Аймгийн брэнд, шилдэг бүтээгдэхүүний шилдгүүдийг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-10-06 18:38:43

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай хамтран Дархан хот байгуулсны 60, 61 жилийн ойн баярыг тохиолдуулан 2022 оны 9 дүгээр сарын 26-наас 10 сарын 2-ны өдрүүдэд Найрамдал талбайд “Дархан брэнд, шилдэг бүтээгдэхүүн-2022”, “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа, “Хөдөлмөрийн яармаг” нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулсан.


Үзэсгэлэн худалдаанд Дархан-Уул аймгийн үйлдвэрлэл болон газар тариалан эрхлэгч нийт 50 орчим аж ахуйн нэгж, өрхийн үйлдвэрлэгчид, иргэд оролцож, хөнгөлөлттэй худалдаагаар 5 өдрийн турш иргэдэд үйлчилж өөрийн бүтээгдэхүүнийг таниулан сурталчилсан юм.


Энэ өдрүүдэд цагаан идээ, хүнсний ногоо, модны суулгац, даршилсан ногоо зэрэг бүтээгдэхүүн 22.5 сая, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, арьс шир, гутал, эсгий, ноосон бүтээгдэхүүн 11.4 сая, хүнсний бүтээгдэхүүн 3,5 сая нийт 37,4 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлжээ.


Аймгийн Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс, Стандарт, хэмжилзүйн хэлтэс, Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүдээс бүрдсэн шалгаруулалтын комисс аймгийн брэнд, шилдэг бүтээгдэхүүн болон үзэсгэлэн худалдааны шилдгүүдийг шалгарууллаа.


1. Шилдэг өрхийн үйлдвэрлэл эрхлэгч хамт олноор Хонгор сумын “Эгч дүүс” бүлэг

2. Шилдэг зөгийн аж ахуй эрхлэгч хамт олноор “Мөнхөд үржих зөгий” хоршоо

3. Шилдэг хүнсний бүтээгдэхүүнээр “Дархан цасхан сүү” ХХК-ийн “Цөцгийтэй тараг”

4. Шилдэг аж үйлдвэрийн бүтээгдэхүүнээр “Хатан ивээл хайрхан” ХХК-ийн “Уулын гутал К-19”

5. Аймгийн Брэнд бүтээгдэхүүнээр “Улаанбаатар гурил” ХХК-ийн “Овъёостой гурил” тус тус шалгарлаа.


Шагналыг аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, ХХААГ-ын дарга Т.Ганболд, ХХҮГ-ын С.Энхболд, СХЗХ-ийн дарга Б.Цэвээндорж нар гардуулан өглөө. 

Холбоотой мэдээ