БНКУ-ын Шадар сайд М.Тлеубердитэй хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2022-10-14 18:06:55
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Астана хотноо болсон Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал /АХАИББХ/-ын Дээд түвшний 6 дугаар уулзалтад оролцох үеэрээ Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд М.Тлеубердитэй уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.


 Уулзалтын үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монгол Улсын гадаад бодлогод БНКУ-тай харилцах асуудал чухал байр эзэлж, манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тууштай хөгжүүлэхийг эрмэлзэж байгааг илэрхийллээ.


Талууд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын ээлжит IX хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохирч, ойрын үед хэрэгжүүлэх өндөр, дээд түвшний айлчлалыг хэрэгжүүлэх асуудлаар санал солилцов. Мөн хоёр талын худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, дэд бүтэц, зам тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг урагшлуулах талаар хэлэлцсэн юм. Түүнчлэн соёл, уламжлал, зан заншлын түүхэн хэлхээ холбоотой Монгол, Казахстаны ард түмний соёл, хүмүүнлэгийн харилцааг улам нягтруулж, иргэдийн харилцан солилцоо, аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар санал нэгдлээ.

Холбоотой мэдээ