БУЛГАН: Үр тариа хураалт талдаа ороод байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-10-14 16:46:54

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээгээр үр тариа хураалт 55,0 хувьтай буюу талдаа ороод байна.

Өнөөдрийн байдлаар 21,1 мянган га талбайгаас 27,3 мянган тонн үр тариа хураажээ. Нэг га талбайгаас дунджаар 12,9 центнер ургац авч байна. Энэ намрын ургац хураалтын ажил хур тунадас унаж, үр тарианы чийглэг их байгаагаас оройтож байгаа талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан ярилаа.

          Сэлэнгэ, Бүрэгхангай, Хангал суманд үр тарианы хураалт дуусах дөхөж байгаа аж. 

Холбоотой мэдээ