ХКН-ын 20 дугаар их хурлыг сурвалжлахаар 2500 гаруй сурвалжлагч хүсэлт гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamdavaa@montsame.gov.mn
2022-10-17 10:39:45

БЭЭЖИН. /Global Times/. Хятадын Коммунист Намын 20 дугаар их хурлыг сурвалжлахаар дотоод, гадаадын 2500 гаруй сурвалжлагч хүсэлт гаргасан гэж Их хурлын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.


Их хурлын хэвлэл мэдээллийн төв өнгөрсөн лхагва гаргаас албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Хүсэлт гаргасан сурвалжлагчдыг 20 дугаар их хурал эхлэхээс нэг өдрийн өмнө зочид буудалд тусгаарлаж, 24 цагийн дотор PCR шинжилгээ авч Ардын их хурлын ордонд нэвтрүүлж байна.


20 дугаар их хурлын мэдээ, мэдээллийг цаг тухайд нь түргэн шуурхай хүргэхийн тулд интернэт болон олон нийтийн цахим сүлжээнд олон суваг нээж хурлын талаарх мэдээллийг сурвалжлагч нарт хүргэж ажиллаж байна гэж Их хурлын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Холбоотой мэдээ