Сайжруулсан түлшнээс 7 хоног бүр дээж авч хянаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатарт одоогоор 59 агуулахад сайжруулсан шахмал түлшний 120 мянган тонн нөөц байна. Мөн нийслэл рүү 39 тонн түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан бол 57 шуудай шахмал түлшийг хотоос гаргахыг оролджээ.
“Таван толгой түлш” ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Г.Ундармаа нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр "Сайжруулсан түлшний үйлдвэрийн 19 шугамаас 12 нь ажиллаж байгаа. Технологийн дагуу хатаагчтай, стандартын шаардлага хангасан түлш үйлдвэрлэж, МХБ-гаас 7 хоног бүр дээж авч, хянаж байгаа”-г дуулгав.
НМХГ-ын дарга
С.Даваасүрэн, “Таван толгой
түлш” ХХК-д улсын байцаагч 24 цагаар жижүүрлэж байна. Бүтээгдэхүүнээс 7-14
хоногийн давтамжтай дээж авахад чанарын шаардлага хангаж байгаа. Зүүн үйлдвэрт
үйлдвэрлэсэн 2500 тн түлш шаардлага хангаагүйг борлуулалтад
гаргаагүй хэмээсэн юм.