Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Финландын Засгийн газар хоорондын комисс хуралдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2022-10-17 17:16:58
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Финландын Засгийн газар хоорондын комиссын арван дөрөвдүгээр хуралдаан 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо болов.


Хуралдааныг монголын талаас Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Финландын талаас Гадаад хэргийн яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Нина Васкүнлати нар тэргүүлэв.


Хуралдаанаар талууд хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх, цар тахлын дараах эдийн засгийн харилцааг сэргээх, ялангуяа, худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, ойн аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, соёл, боловсрол, мэдээллийн технологи, уул уурхай зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж, уулзалтын дүнгээр хамтарсан протокол байгуулав.



Холбоотой мэдээ