Энхтайвны корпусын 27 ажилтан Монголд иржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний цар тахлын улмаас түр нутаг буцаад байсан АНУ-ын Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд 2 жилийн дараа эргэн иржээ.
Шинээр ирж буй 25, эргэн ирж буй 2 ажилтнаас бүрдсэн М31-р бүлгийн 27 сайн дурынхан 10 дугаар сарын 18-нд Монголд буужээ. Уг бүлгийнхэн хүүхэд залууст англи хэлний мэдлэгээ сайжруулахад нь туслахын хажуугаар хоёр орны нийгэм, соёлын солилцоог өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулах юм байна.