Малчид багсармал тэжээл хийж сурлаа

Орон нутагт | Говь-Алтай
erdenechimeg@montsame.mn
2015-10-04 22:42:36

Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багийн малчдад малын тэжээл даршлах ажлыг “Хөдөө Аж Ахуйн маркетинг” төслийн ажилтнууд хэрхэн хийх талаар зааж үзүүлэх сургалт зохион байгууллаа.

Сургалтанд 60 гаруй малчид хамрагдаж 1 уут өвсийг 3 уут багсармал болгон малын тэжээл бэлтгэх ажлыг сурч эзэмшлээ. Үүний зэрэгцээ тус сумын төсөвт байгууллагууд болон багууд хамтран Буурын голд 20 машин хадлан бэлтгэн нөөцөлжээ.

Малчид бага зардлаар чанартай тэжээл бэлтгэн хэрэглэх чадвартай болсондоо баяртай байна.

                                                                                            Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд