Хөрөнгийн бирж 8 сая 788 мянган төгрөгийн гүйлгээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-22 16:27:40

Монголын хөрөнгийн бирж өнөөдөр үнэт цаасны арилжаагаар 8 сая 788 мянга 698.32 төгрөгийн гүйлгээ хийжээ.

Өнөөдрийн арилжаанд биржийн “I” “II”  болон “III” ангилалд бүртгэлтэй “АПУ”, “ТСК” зэрэг хувьцаат компани оролцож, нийт 20 мянга 75 ширхэг хувьцаа арилжаалсан байна. Ингэснээр MSE ALL индекс 865.11 нэгж болж 0.55%-иар буурсан байна. Мөн зах зээлийн үнэлгээ 1 их наяд 442 тэрбум 604 сая 669 мянга 737.43 төгрөг боллоо.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ