Монголын 3х3 сагсан бөмбөгийн оюутны эмэгтэй баг ДАШТ-ий хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-30 10:22:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын оюутны спортын холбоо /FISU/-ны 3х3 сагсанбөмбөгийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн /FISU 3x3 WORLD CUP/-д ур чадвараа сорьсон Монголын эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн эзэд боллоо.

 

Монгол Улсын шигшээ /Рояал ОУИС/ баг, хүрэл медалийн төлөө өрсөлдөж Ираны шигшээ /Исламик Азад ИС/ багтай 15:12-оор хожиж ДАШТ-ий хүрэл медаль хүртэв.

 

Монголын 3х3 сагсанбөмбөгийн холбоо /Mongolian 3x3 Basketball Association/-ноос охид тамирчиддаа болон Монгол Улсын гавьяат дасгалжуулагчС.Тулга нарт баяр хүргэж, уал их амжилтыг хүсэж байна. 



Холбоотой мэдээ