АРХАНГАЙ: Соёлын биет, биет бус өвийг сурталчлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-11-11 15:43:54
Архангай /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 11-р сарын турш өрнөх “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Эрдэнэмандал сумын Соёлын төвөөс соёлын хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, соёлын биет бус өвлөн уламжлагчид, авьяастнууд, хүүдүүдийг өргөн хамруулж буйгаараа онцлогтой.
Соёлын биет бус өв болох Шагайн харвааг сурталчлах, хүүхэд залуучуудад өвлөн уламжлуулах зорилгоор сумын "Шагайн харвааны холбоо"-той хамтран тэмцээн зохион байгуулсан ба тэмцээний цуваа харвааны төрөлд тэргүүн байрт Ч.Мандахбаяр, багийн төрөлд 1-р байрт Ө.Бүрэнбаатар ахлагчтай баг түрүүлжээ. Энэ тэмцээнд 6-17 настай харваач хүүхдүүд оролцсон нь онцлог байжээ. 
Аяны хүрээнд сумын хэмжээнд 10 гаруй хөтөлбөр, үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь "Үндэсний нэгдмэл үнэт зүйл" сэдвийн хүрээнд сурагчдад мэдээлэл хүргэн, бий биелгээ сонирхогч хүүхдүүдтэй хамтран тэдний авьяасыг дэмжин сурталчлах зорилготой ажиллаж байгаа ба сумын сургуулийн 12б ангийн хүүхдүүдийн бий биелгээг нийтийн хүртээл болгосон тухай мэдээллийг Архангай медиа группийн Эрдэнэмандал сум дахь сурвалжлагч Б.Отгонсүрэн мэдээллээ. 
Холбоотой мэдээ