Эрэгтэй, эмэгтэй залуу боксчид ДАШТ-д оролцохоор Испани улсыг зорив
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын сонирхогчдын боксын холбоо /IBA/-ны залуучуудын эрэгтэй, эмэгтэй боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Испани улсын Ла Нучиа хотноо болно.
Энэ оны 11 дүгээр сарын 14-26-нд Ла Нучиа хотноо зохион байгуулах Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд хүч, ур чадвараа сорин оролцох Монголын боксын холбооны 5 дасгалжуулагч, 10 тамирчны бүрэлдэхүүнтэй баг тамирчид өнөөдөр Европ тивийг зорилоо.