ДАРХАН-УУЛ: Нэгдсэн эмнэлгийн угаалгын тоног төхөөрөмжийг шинэчиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-11-14 14:36:37

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Орон нутгийн төсвийн 87.8 сая төгрөгөөр Нэгдсэн эмнэлгийн угаалгын тоног төхөөрөмжийг шинэчилсэн аж. 30 килограммын автомат угаалгын машин, хатаагч, гурван ширхэг автомат уурын индүү зэрэг угаалгын иж бүрэн тоног төхөөрөмжийг нийлүүлжээ.



Нэгдсэн эмнэлгийн угаалгын тасгийн ажилтнууд өдөрт эмч, эмнэлгийн ажилтнуудын 200 хос хувцсыг ариутган цэвэрлэдгээс гадна хэвтэн эмчлүүлэгчдэд хэрэглэдэг ор, хөнжлийн даавууг угааж ариутгадаг ажээ.


Тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчилснээр эмчилгээ үйлчилгээний арын албаны ариун цэврийг ханган ажилтнуудын ажлын ачааллыг багасах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж, эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад ихээхэн үүрэгтэй гэж эмнэлгийн дарга Б.Мөнхбат онцоллоо.



Ташрамд, аймгийн Засаг дарга Б.Азжаргал ковидын үед эмнэлгийн цагаан хэрэглэлийг угааж ариутгадаг тус тасгийн үйл ажиллагаатай танилцах үеэр тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэхээр амалсан. Ийнхүү бодит ажил болж байгаад эмч, эмнэлгийн ажилтнууд талархалтай байна.

 

Холбоотой мэдээ