“Эрдэнэс Тавантолгой” ХК авлигын эсрэг менежментын тогтолцооны стандарт нэвтрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-17 10:35:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь ISO 37301:2021 нийцлийн менежмент, ISO 37001:2016 авлигын эсрэг менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлж гэрчилгээгээ гардаж авлаа.


Дээрх 2 стандарт нэвтрүүлэх ажлын хэсгийг энэ онд байгуулан анхдагч баталгаажуулалтын 1, 2 дугаар шатны аудитыг амжилттай давж, АНУ-ын итгэмжлэлтэй БНЭУ-ын QFS Management System LLP, Их британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын LMS Certifications Limited байгууллагаас баталгаажиж, Монголд анх удаа энэ 2 стандартыг хэрэгжүүлэгч байгууллага болж байгаа юм.


Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нэгдсэн менежментийн тогтолцооны 5 стандартыг хэрэгжүүлэгч Монгол Уулсын анхны компани болж байгааг тус компани мэдээлэв. 

Холбоотой мэдээ