Аймгийн арслан Б.Очирхүү түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-20 11:12:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын харцага Жамцын Борын нэрэмжит Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, “Булганхангай хөгжлийн төлөө сан”, “Булганхан” дэвжээний бөх, аймгийн арслан Баттогтохын Очирхүү түрүүлэв.


Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, ЗХ-ний 016-р бригад, “Алтан жолоо групп”, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Оюунгэрэлийн Наранбаатар энэ барилдаанд үзүүрлэв.


Их шөвөгт Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат, “Дархан ус суваг” ХХК, “Дархан хайрхан” дэвжээний бөх, аймгийн хурц арслан С.Очирбат, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, “Хилчин” спорт хороо, Шүрт булаг ХХК,  “Хантайшир” дэвжээний бөх, аймгийн арслан Я.Бумбаяр нар шалгарлаа.



Дунд шөвгийн наймд аймгийн хурц арслан Ч.Энхмөнх, аймгийн арслан Ч.Алтангэрэл, Б.Баянмөнх, Б.Өсөхбаяр нар үлдэв.


Дараагийн барилдаан 11 дүгээр сарын 26-нд Монгол бахархал болон Улс тунхагласны өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанаар үргэлжилнэ. Барилдах бөхчүүдийг энэ сарын 24, 25-нд цахимаар бүртгэнэ. 



Холбоотой мэдээ