СЭЛЭНГЭ:Алтанбулаг Монголын 300 гаруй сум дотроос хамгийн их түүхийг агуулдаг

ӨВ СОЁЛ
otgontsetseg@montsame.mn
2022-11-21 15:16:01

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.ОХУ-ын ББНУ-ын Хиагт тосгонтой нэг суурин мэт үргэлжлэх Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум нь Монголын 300 гаруй сум дотроос хамгийн их түүхийг агуулсан, хоёр улсын ард түмнийг хамгийн ойр нөхөрлүүлсэн түүхт нутаг юм.

 

Ус сумын нутаг дэвсгэрт байрлах Буур хээрийн талд байх Оргидог булгийн дэргэд Монголын нууц товчооны 750 жилийн ойгоор гэрэлт хөшөө босгож "Эрсэн хүнээ олов. Энд сууя" хэмээх Чингис хааны үгийг сийлсэн байдаг.

 

Буур хээрийн тулалдааныг ойролцоогоор 1180 оны үед Тэмүжин (сүүлд Чингис хаан) Гурван мэргидэд булаалгасан эхнэр Бөртэ үжинийг буцаан авах зорилгоор Тоорил хан (сүүлд Ван хан) ба Жамухын тусламжтайгаар хийж ялалт байгуулжээ.

Мөн Буур хээрт 1727 оны 8 дугаар сарын 20-нд Манж-Орос хоёр улсын хооронд хилийн гэрээ байгуулж байсан аж. Түүнчлэн 1921 оны 3 дугаар сарын 18-нд Улаан бургасны хөдөлгөөний газраас Хасбаатарын удирдсан цэрэг Алтанбулаг руу гамингийн эсрэг тулалдахаар хөдөлж байсан гэдэг. Мөн Монгол, Орос, Хятад гурван улсын гэрээг 1918 онд баталж байсан зэрэг үйл хэргүүд болж байжээ.

 

1921 оны 3 дугаар сарын 18-ны өглөө Алтанбулагийг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн нь Монгол Улсын тусгаар тогтнолын түүхэн гавьяа болж үлдсэн байна. 1206 онд Тэмүжин Их Монгол улсыг байгуулаад Чулуун, Чинбай 2 хөвгүүний хамт өөрт нь их тус хүргэсэн Сорхон Шард эл Мэргэдийн газар нутаг буюу Сэлэнгэ нутгийг өмч болгон өгч байсан гэдэг.

 

Энэ мэт Алтанбулаг сумын нутагт Монголын шинэ үеийн түүхтэй холбоотой олон чухал үйл явдал болж байсан түүхтэй юм

Холбоотой мэдээ