Боловсролын салбарын хөрөнгө оруулалт сэдвээр салбарын сайд мэдээлэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-11-30 08:07:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гурван байнгын хорооны хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно.


Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцах юм. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн зохих шатны хэлэлцүүлгийг хийнэ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар “Боловсролын салбарын хөрөнгө оруулалт” сэдвээр Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонсохоор тогтжээ.


Мөн зарим ажлын хэсгийн хуралдаантай. Үүнд, Газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсэг тус тус хуралдана.




Холбоотой мэдээ