БНХАУ-ын дарга асан Зян Зэминь таалал төгсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-11-30 16:35:24

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын дарга асан Зян Зэминь цусны хорт хавдар, олон эрхтний дутагдлын улмаас Шанхай хотноо 11 дүгээр сарын 30-ны өдрийн 12:13 цагийн орчимд 96 насандаа таалал төгсжээ. 


Энэ талаар Хятадын Коммунист намын Төв хороо, БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хороо, Төрийн зөвлөл, Хятадын Улс төрийн асуудлаар зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хороо, Хятадын Цэргийн төв зөвлөл мэдэгдсэн байна.


Нам, цэргийн бүх албан тушаалтан, Хятадын нийт ард түмэнд хандан гаргасан захидалд, нөхөр Зян Зэминь таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлээд, тэрбээр нам, цэргийнхэн, Хятадын нийт ард түмний дунд нэр хүндтэй гарамгай удирдагч, төрийн нэрт зүтгэлтэн, цэргийн стратегич, дипломатч, Хятадын онцлогтой социализмыг байгуулах их үйл хэргийн нэрт зүтгэлтэн байсан гэж цохон тэмдэглэжээ. Тэрбээр Гурван төлөөллийн онолыг үндэслэгч, ХКН-ын гурав дахь үеийн удирдлагын гол цөм байсан юм.

Холбоотой мэдээ