Б.Чимидийн нэрэмжит шагналд нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авах хугацааг сунгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
btlnmn@yahoo.com
2022-12-01 13:56:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Тамгын газраас Б.Чимидийн нэрэмжит шагналд нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авах хугацааг сунгалаа.


Нэр дэвшүүлэх бүтээлийг энэ сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд УИХ-ын Тамгын газар хүлээж авах юм байна. Шагналд эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллагууд нэрээ дэвшүүлэх боломжтой. 


Уг бүтээл нь судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнтэй, дотоод гадаадын нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний хэвлэл, сэтгүүлд нийтлэгдсэн эсвэл бие даасан ном, бүтээл болон хэвлэгдсэн байх ба бүтээлийн үр дүн, дэвшүүлсэн санаа, санал дүгнэлт, үзэл баримтлал, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр нь тодорхой тооцоо үндэслэл, нотолгоо баримтаар нотлогдсон байх шаардлагатай.           


Шагналд нэр дэвшүүлсэн бүтээлийг 1 хувиар хүргүүлэх бөгөөд нэр дэвшүүлсэн байгууллагаас хавсаргасан баримт бичиг нь эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга тэмдэгтэй байх аж. 

Холбоотой мэдээ