Нээлттэй сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-12-05 16:21:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ.

 

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Хилийн боомтын асуудлаарх хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд ахлах бол гишүүдэд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Ц.Цэрэнпунцаг, Т.Энхтүвшин, Б.Бейсен, Т.Доржханд нар багтсан байна.


Тус ажлын хэсэг нь Ерөнхий хяналтын сонсголыг нэн даруй зохион байгуулахын зэрэгцээ үр дүнг тайлагнах үүрэг хүлээх аж.

 


 

Холбоотой мэдээ