БАЯНХОНГОР: Мал, тэжээвэр амьтдын тооллого эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-12-08 15:17:31

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд аймгийн Засаг даргын захирамжаар "Мал тэжээвэр амьтдын тооллого" зохион байгуулах хяналт тавих комисс томилон тооллогын ажлыг эхлүүллээ. Мөн сум баг хороонд шат шатандаа ажлын хэсэг гарган ажиллаж байна.

нэ жилийн мал тооллогыг аймгийн төвөөс 9 км-ийн зайд орших Бүлээн гэх газраас эхлүүлжээ. Ийнхүү тус аймгийн 20 сумын 102 багийн хэмжээнд багуудын Засаг дарга, Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд мал, тэжээвэр амьтдын тооллогонд гарлаа.

Мал аж ахуйн  салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 13 хувийг эзэлдэг. Мал тооллогыг явуулснаар мал, амьтдын тоо толгойн өсөлт, бууралт сүргийн бүтэц гарч байгаа өөрчлөлт, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэргийг тооцож, улмаар мал аж ахуйн салбарын нэмэгдэл өртгийг тооцох боломж бүрддэг аж.

Мөн Хөдөө аж ахуйн салбарын  талаар төрөөс баримтлах  бодлого боловсруулж малчдад даатгалын нөхөн төлбөр олгох, малын тоо толгойн татвар бүрдүүлэх, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, сүү, ноос арьс ширний урамшуулал олгох малчдын нийгмийн халамж, малчдын зээл,  ажил эрхлэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, орон нутгийн эдийн засгийн чадавхыг үнэлэх зэрэг өндөр ач холбогдолтой юм байна.

Холбоотой мэдээ