Шанхайд “5G” сүлжээний 68 мянга гаруй суурь станц байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-12-08 15:16:26

ШАНХАЙ. /Xinhua/. Хятадын санхүүгийн төв гэгддэг Шанхай хотод “5G” сүлжээний 68 мянга гаруй суурь станц байгуулж, бүх 16 дүүрэгт сүлжээг нэвтрүүлээд байгаа талаар тус хотын удирдлагууд өнөөдөр мэдээлжээ.


“Энэ оны 10 дугаар сарын эцсийн байдлаар, Хятадын үүрэн холбооны томоохон операторууд болох “China Telecom, China Mobile”, China Unicom” компанийн Шанхай дахь салбаруудын “5G” сүлжээ хэрэглэгчдийн тоо ойролцоогоор 12 саяд хүрсэн нь тус хотын нийт гар утас хэрэглэгчдийн 27 хувьтай тэнцэж байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 51.4 хувиар өссөн үзүүлэлт юм” гэж Шанхайн Харилцаа холбооны удирдах газраас мэдээлсэн байна.


Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны мэдээллээр, есдүгээр сарын эцсийн байдлаар Шанхай хот “5G” сүлжээний хүчин чадлын үзүүлэлтүүдээрээ энэ онд улсын хэмжээнд тэргүүлжээ. Мөн Шанхайд 10 мянган оршин суугч тутамд 26.6 “5G” сүлжээний суурь станц ногдож байгаагаараа улсдаа хоёрдугаарт жагсаж байна. 

Холбоотой мэдээ