Хорват улс Шенгений бүсэд ирэх нэгдүгээр сараас нэгдэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-12-09 09:44:12

БРЮССЕЛЬ. /France24/. Европын Холбооны /ЕХ/ орнууд Хорват улсыг Европын визгүй зорчих бүс болох Шенгений бүсэд нэгдэхийг зөвшөөрчээ. Харин Болгар, Румынтэй холбоотой шийдвэрийг хойшлуулсан байна.


“Шенгений бүс сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анх удаа өргөжиж байна. Хорват улс 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс нэгдэнэ” гэж ЕХ-г даргалж буй Чехийн тал Бельгийн нийслэл Брюссель хотноо болсон Дотоод хэргийн сайд нарын уулзалтын дараа мэдэгджээ.


Шенгений бүс нь дэлхийн хамгийн том чөлөөт аяллын бүс бөгөөд ЕХ-ны 22 орон болон Исланд, Лихтенштейн, Норвег, Швейцар гэсэн 26 орноос бүрддэг. Ойролцоогоор 1.7 сая хүн Шенгений бүсийн нэг оронд амьдарч, нөгөөд ажилладаг байна. Мөн өдөрт 3.5 сая орчим хүн хилээр нэвтэрдэг ажээ. 

Холбоотой мэдээ