ДАРХАН-УУЛ: Мал тооллогод 140 тоологч ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-12-09 18:38:18

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Энэ сарын 7-17-ны өдрүүдэд улсын хэмжээнд мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого хийж байна.

Дархан-Уул аймгийн хэмжээнд мал тооллогын ажил лхагва гарагт эхэлсэн. Аймгийн хэмжээнд 140 тоологч, 40 орчим техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Өнгөрсөн жил нийт 1300 өрхийн 360 орчим мянган толгой мал тоологдсон аж. Энэ жилийн тухайд тооллогыг уламжлалт хэлбэрээр зохион байгуулах хэдий ч онцлог нь цэвэр эрлийз үүлдрийн малыг нарийвчлан тоолох ажээ. Дөрвөн суманд тус бүр нэг хяналтын тооллогын баг ажиллана.

Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Т.Ганболдоор ахлуулсан ажлын баг мал тооллогын ажлыг Шарын гол сумаас эхлүүлжээ.

Холбоотой мэдээ