Гавьяат тамирчин Г.Дорж “Мистер олимпиа” тэмцээний хошой аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-12-19 15:50:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бодибилдинг, фитнесийн “Мистер олимпиа” тэмцээн АНУ-ын Лас Вегас хотод зохион байгуулж 60 орны 900 орчим тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн 70 кг-д гавьяат тамирчин Г.Дорж алтан медаль хүртлээ.


Монгол Улсын гавьяат тамирчин Г.Дорж өнгөрсөн жил тус тэмцээнд түрүүлсэн бөгөөд ийнхүү “Мистер олимпиа” тэмцээний хошой аварга болж байгаа аж.


Ташрамд дуулгахад, Бодибилдинг, фитнесийн спортын “олимп” хэмээн нэрийддэг “Мистер олимпиа” тэмцээнээс алтан медаль хүртсэн Монголын ганц тамирчин нь Г.Дорж юм байна.

Холбоотой мэдээ