Хятадад хаврын баярын үеэр 300 сая гаруй хүн дотооддоо зорчжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-01-28 10:45:25

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадад хаврын баярын амралтын үеэр 308 сая орчим хүн дотооддоо аялж зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс 23.1 хувиар өссөн үзүүлэлт боллоо гэж тус улсын Соёл, аялал жуулчлалын яамнаас мэдээлэв.


Долоо хоног үргэлжилсэн баярын амралтын үеэр дотоодын аялал жуулчлалын орлого 375.8 тэрбум юаньд /55.52 тэрбум ам.доллар/ хүрч, өмнөх оныхоос 30 хувиар өссөнийг тус яамнаас танилцуулсан статистик мэдээлэл харуулжээ.


Баярын амралтын үеэр аялал жуулчлалын А зэрэглэлийн 10 739 дурсгалт газар буюу улсын нийт дурсгалт газруудын 73.5 хувь нь ердийн хуваарийн дагуу ажилласан байна.


Мөн шөнийн аялал жуулчлалыг сэргээхийн тулд улсын хэмжээнд соёл, аялал жуулчлалын олон төрлийн арга хэмжээ зохион байгуулсан гэж яамны мэдэгдэлд дурджээ. 

Холбоотой мэдээ