Бээжингийн чиглэлд тогтмол нислэг үйлдэж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-01-30 08:00:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МИАТ ТӨХК өнөөдрөөс эхлэн БНХАУ-ын Бээжин хотын чиглэлд долоо хоног бүрийн даваа, баасан гарагт тогтмол нислэг үйлдэж эхэллээ.

Тус чиглэлийн нислэгийн тийз 1,208,000 төгрөгөөс эхэлж байгаа бөгөөд эрт захиалах тусам илүү хямд байх юм.


Түүнчлэн, тус компани Улаанбаатар-Франкфурт чиглэлд долоо хоног бүрийн лхагва, бямба гарагт шууд нислэг үйлдэж байгаа. Харин Улаанбаатар-Пукет-Улаанбаатар чиглэлийн нэмэлт нислэгээ дугаар сарын 21, 3 дугаар сарын 2-нд, мөн Улаанбаатар-Бангкок-Улаанбаатар чиглэлд нэмэлт нислэгээ 2 сарын 17, 28-нд нээх аж. 

Холбоотой мэдээ