ГОВЬ-АЛТАЙ: “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл”-өөс сургагч багш бэлтгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-02-06 12:45:32

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл”-ийн хүрээнд сургагч багш нарыг бэлтгэв.


Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр 2023-2025 онд таван аймгийн 18 суманд хэрэгжүүлж байгаа “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл”-д Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Бигэр, Төгрөг сум сонгогдсон. Төслийн хүрээнд гурван сумын 35 иргэн, төрийн албан хаагчдын төлөөллийг “Бэлэн бай” сургалтын модуль хөтөлбөрөөр сургагч багшаар бэлтгэж, батламж гардууллаа. 

Сургалтын нээлтэд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын үндэсний захирал Б.Болорцэцэг, Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат нар оролцсон юм.

Бэлтгэгдсэн сургагч багш нар орон нутагтаа аливаа аюул, ослоос урьдчилан сэргийлэх, мэдлэг, чадварыг олон нийтэд олгох, өрх бүр аюулгүй амьдрах ухаанд суралцах, дадал, хандлагыг төлөвшүүлэх нөлөөллийн ажлыг зохион байгуулах ажээ.


Холбоотой мэдээ