Олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-08-31 13:39:15

УЦУОШТөвийн мэдээлж байгаагаар Өмнөговь аймагт 9 дүгээр сард олон жилийн дунджаас ахиу хур тундас орох юм байна.

Ирэх сарын нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлчээр нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орох бөгөөд гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр мөн зарим газраар хур тунадас орох төлөвтэй байгаа ажээ.

Одоогийн байдлаар тус аймгийн ихэнх нутгаар гандуу байгаа юм. Говь нутагт намраар орсон бороонд ногоо өтгөрч ургадаг гэж нутгийн иргэд хэлдэг билээ. Тиймээс ийнхүү хур тунадас элбэг байвал сөл орой татарч малчдын зоо тэнэгэр байх нь ээ.
Мөн нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар салхи 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна гэж Аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс малчид, иргэддээ анхааруулж байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ