ДУНДГОВЬ: "Улсын аварга малчин өрх"-ийн тоо долоогоор нэмэгдэж 182 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-02-10 12:26:19
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг “Улсын хошой аварга малчин өрх”, “Улсын аварга саальчин” болон долоон “Улсын аварга малчин өрх”-тэй болж, туулай жилээ угтаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олныг шалгаруулсан. Тус аймгаас

“УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-аар:

1. Гурвансайхан сумын Гурвансайхан багийн малчин Бадамгаравын Цэрэнлхам;

2. Өлзийт сумын Дэрт багийн малчин Цэвээнмэдийн Батжаргал;

3. Сайхан-Овоо сумын Төгрөг багийн малчин Эрдэнэноровын Болор-Эрдэнэ;

4. Эрдэнэдалай сумын Рашаант багийн малчин Бандагсүрэнгийн Дуламрагчаа;

5. Эрдэнэдалай сумын Цавчир багийн малчин Пүрэвдоржийн Энхбат;

6. Дэлгэрцогт сумын Цахиурт багийн малчин Гангарын Гансүх;

7. Хулд сумын Олдох багийн малчин Батчулууны Цогтбаатар;

 

“УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН”-аар:

1. Дундговь аймгийн Адаацаг сумын Сүм багийн малчин Галягийн Бүдсүрэн;


“УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН”-аар:

1. Дундговь аймгийн Гурвансайхан сумын Чулуут багийн малчин Ёндонжамцын Хонгорзул нар шалгарсан байна.

Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер шалгаруулах журмын дагуу 34 шалгуур үзүүлэлтээр орон нутгаас ирүүлсэн малчдыг шалгаруулж, тус журмын шаардлагыг хангаж, хамгийн өндөр оноо авсан малчдыг ийнхүү шалгаруулдаг.

Энэ жил Дундговь аймгийн хувьд Аварга малчинтай, Хошой аваргатай, Аварга саальчинтай амжилтаар шинэ гарах жилээ угтаж байгаа нь анхны тохиолдол юм. Тус аймгийн хувьд 1962 оноос хойш 182 дахь "Улсын аварга малчин өрх", 4 дэх "Улсын аварга саальчин"-аа хүлээн авч байгаа ба Аварга саальчдын 3 нь Гурвансайхан сумын малчид байна.

Түүхэндээ 2015, 2017, 2020 онд жилдээ хамгийн олон буюу найман “Улсын аварга малчин” шалгарч байжээ. 

Холбоотой мэдээ